Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Хуваарьт бясалгалын бүртгэл нь тухайн бясалгал эхлэхээс 10 хоногийн өмнө идэвхжихийг анхаарна уу.

Курсын тухай мэдээлэл

Випашня бясалгалын курст хамрагдаж байгаа хүн бүр дараахь дүрэм горимыг хатуу чанд баримтална.

  • Бясалгал дуустал 10 хоногийн турш гадна ертөнцтэй ямарч холбоогүйгээр бясалгалын төвийн орчинд байрлах.
  • 10 хоногийн турш юм ярихгүй нам гүм байх.
  • Бясалгал дуустал эсрэг хүйсний хүмүүстэй ямар ч харилцаагүй байх.
  • Бясалгал өндөрлөтөл шашны ямарваа зан үйл үйлдэхгүй байх.
  • Бясалгалын хугацаанд архи тамхи хийгээд эмчийн зөвлөснөөс бусад эм хэрэглэхгүй байх.
  • Багшийн зааврыг шаргуу даган мөрдөх.

Бүх бясалгагчид бясалгал эхлэхээс өмнө эдгээр дүрэм горимыг чандлан мөрдөхөө батлан илэрхийлэх ёстой.

Бясалгалын зааланд:

  •  Өөрт тань хувиарлагдсан суудалд суух хэрэгтэй.
  • Бэрхшээл байгаа бол зохион байгуулагчид хандаж болно.
  • Бясалгалын зааланд багшийн эзгүйд ч гэсэн багшийн суудлын зүг хөлөө жиихгүй байх хэрэгтэй. Хөлөө амраахыг хүсвэл хажуу тийш хандуулан жийн сууж болно.
  • Үргэлжид сууж бясалгах хэрэгтэй.
  • Нийтийн бясалгалд цагтаа орж, дуустал сууж бясалгана.

Нам гүм байх

Энэтхэг хийгээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан бясалгалын туршлагуудаас харахад нам гүм байдалд бясалгагч илүү сайн бясалгадаг болох нь батлагджээ.Иймд бясалгагчид юм ярихгүй, нам гүм байх дүрэмийг чандлан сахих ёстой.Нам гүм байна гэдэг нь бусадтай биеэр, хэл яриагаар, дохио зангаагаар ч харьцахгүй байхыг хэлнэ.Ингэснээр бясалгагч сэтгэлээ амгалан тайван болгох шатанд ойртдог юм.

Бясалгалтай холбоотой асуудлын талаар багштай уулзаж ярилцаж болно.Мөн материаллаг зүйлс шаардагдах үед зохион байгуулагчдад хүсэлт тавьж болно.Бусад бясалгагч нартай харилцахыг хориглоно.

  • Доорх холбоос дээр дарж курсын хуваарын дагуу бүртгэлийн анкетыг бөглөнө үү. 
  • Бясалгагч та 2 төвд нэг зэрэг бүртгүүлж болохгүйг анхаарч төвийн байршил хугацааг сайтар анхаарч бүртгүүлнэ үү !

БЗД "Дхамма-Махаана-1" төв 

2026 оны 06 сарын 02  наас 06-р сарын 13 ны хооронд явагдах 10 хоногийн бясалгалын бүртгэл нээгдлээ

(19-ээс дээш насны хэн ч хамрагдаж болно)
  1. Эмэгтэй 
  2. Эрэгтэй
  3. Номын үйлчлэгч

Төвүүдийн байршил

2026 оны бясалгалын хуваарь

10 ХОНОГИЙН ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН КУРСЭД СУУЖ ДОТООДДОО АЯЛАЖ ЖИНХЭНЭ УТГААРАА АМАРЧ СУРЦГААЯ… 2026 онд  МАНАЙ ТӨВӨӨР ЯВАГДАХ БЯСАЛГАЛУУДЫН ХУВААРЬ . “ДХАММА МАХААНА-I” төвийн хуваарь

БЗД "Дхамма Махаана-1" төв хуваарь

а) 10 хоногийн бясалгал (19-ээс дээш насны хэн ч хамрагдаж болно)

  • 1 сарын 02-13 (Өндөрлөсөн)
  • 1 сарын 19-30(Өндөрлөсөн)
  • 2 сарын 2-13(Өндөрлөсөн)
  • 2 сарын 20-аас 3 сарын 03(Өндөрлөсөн)
  • 3 сарын 09-20(Өндөрлөсөн)
  • 3 сарын 23 наас 04 сарын  03(Өндөрлөсөн)
  • 4 сарын 06-17 (ӨНДӨРЛӨСӨН)
  • 04 сарын 20-оос 05 сарын 01(Өндөрлөсөн )
  • 4 сарын 20-30 Говьсүмбэрийн хорих 425-р анги (Өндөрлөсөн )
  • 5 сарын 3-13 Багануур хорих 427 анги
  • 5 сарын 3-13 Мааньтын хорих 415-р анги
  • 5 сарын 04-15(ОНЛАЙН БҮРТГЭЛ)
  • 5 сарын 18-29
  • 6 сарын 2-13
  • 6 сарын 15-26
  • 6 сарын 29-7 сарын 09
  • 7 сарын 13-24
  • 7 сарын 27-8 сарын 07
  • 8 сарын 17-28
  • 9 сарын 2-13
  • 9 сарын 17-28
  • 9 сарын 30-ээс 10 сарын 11
  • 10 сарын 12-23
  • 10 сарын 26-11 сарын 05
  • 11 сарын 09-20
  • 11 сарын 23-12 сарын 04
  • 12 сарын 07-18
  • 12 сарын 19-30
  • Уур хилэн, стрэсс хямрал, уйтгар гуниг, нойргүйдэл, амьдралын идэвхгүй байдал бүхнээс салж амар амгалан аз жаргалтай амьдарч сурахыг хүсэж байгаа бол та Буддагийн хүн төрөлхтөнд зориулан шашин харгалзахгүй заан үлдээсэн Випашяна бясалгалын 10 хоногийн үнэ төлбөргүй явагддаг курсд сууж ҮЗЭЭРЭЙ
    Сар бүр явагдах 10 хоногийн дундуурхи хагас сайнд боломжтой үeд ХҮҮХДИЙН НЭГ ӨДРИЙН БЯСАЛГАЛ, бүтэн сайн бүрт ХУУЧИН БЯСАЛГАГЧДАД ЗОРИУЛСАН НЭГ ӨДРИЙН БОГИНО бясалгалууд зохион байгуулах болно.
    Дэлгэрэнгүй мэдээлэлийг www.byasalgal.mn вэб болон 7272-7333 утаснаас лавлана уу
    Жич: Манай бясалгалууд үнэ төлбөргүй явагддаг билээ. Бясалгалд 10 хоног байрлаж байж хамрагдана. Онлайн явагддаггүй билээ.
    БЯСАЛГАЛЫН ОНЛАЙН БҮРТГЭЛ НЬ ТУХАЙН БЯСАЛГАЛ ЭХЛЭХ ӨДРӨӨС 10 ХОНОГИЙН ӨМНӨХ ӨДӨР ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС www.byasalgal.mn/course ВЭБЭЭР ОНЛАЙН ЯВАГДАЖ ЭХЛЭНЭ…

2026 оны бясалгалын хуваарь

10 ХОНОГИЙН ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН КУРСЭД СУУЖ ДОТООДДОО АЯЛАЖ ЖИНХЭНЭ УТГААРАА АМАРЧ СУРЦГААЯ… 2026 онд  МАНАЙ ТӨВӨӨР ЯВАГДАХ БЯСАЛГАЛУУДЫН ХУВААРЬ . “ДХАММА МАХААНА-2” төвийн хуваарь

СХД 1 хорооны нутаг Найрамдал зуслангийн ойролцоохь "ДХАММА МАХААНА-2" төвд

а) 10 хоногийн бясалгал (19-ээс дээш насны хэн ч хамрагдаж болно)

 

  • 7 сарын 24-ээс 8 сарын 01(Сатипаттхана курс)
  • 8 сарын 03-14
  • 8 сарын 17-28
  • 9 сарын 2-13
  • 9 сарын 17-28

Уур хилэн, стрэсс хямрал, уйтгар гуниг, нойргүйдэл, амьдралын идэвхгүй байдал бүхнээс салж амар амгалан аз жаргалтай амьдарч сурахыг хүсэж байгаа бол та Буддагийн хүн төрөлхтөнд зориулан шашин харгалзахгүй заан үлдээсэн Випашяна бясалгалын 10 хоногийн үнэ төлбөргүй явагддаг курсд сууж ҮЗЭЭРЭЙ
Дэлгэрэнгүй мэдээлэлийг www.byasalgal.mn вэб болон 7272-7333 утаснаас лавлана уу