Get Adobe Flash player
Баннер

Их багш нар

Их Банг Саяадав

Ламтан Леди Саяадав 1849 онд Хойд Бирмийн Швебо раойны (одоогийн Монива дүүрэг) Дипейн дүүргийн Сайнг Пиен тосгонд мэндэлжээ.

Их багш Саяа Тетжи

Саяа Дажи (Бирмээр Са яа та жи гэж дуудна) 1873 оны 6 дугаар сарын 27-нд Рангүүн мөрний эсрэг талд Рангүүн хотоос өмнө зүгт найман милийн зайд орших Пабэжи тосгонд мэндэлжээ.

Их багш Уба Кин

Саяажи Уба Кин 1899 оны 3 дугаар сарын 6-нд Бирмийн нийслэл Рангүүн хотын ажилчин ангийн дүүрэгт эгэл нэгэн гэр бүлийн удаахи хүүхэд болон мэндэлжээ.

Их багш С.Н.Гоенка

Випяшана бясалгалын багш С. Н. Гоенка нь Бирмын даяаны багш асан Саяажи У Ба Кхины шавь билээ.

 


 

Шинэ мэдээ

Шинэ мэдээ

Шинэ мэдээХуучин бяс...
Бурханы амьдралын түүх

Бурханы амьдралын түүх

МЭӨ 6 зуун бол дэлхи...
Випашяна бясалгал

Випашяна бясалгал

Випашяна бясалгалын ...
АЛТАН СУВРАГЫН ОРОН МЯНМАР

АЛТАН СУВРАГЫН ОРОН МЯНМАР

Випашяна бясалгалыг ...

Их багш Уба Кин

Саяажи Уба Кин 1899 ...

Их багш С.Н.Гоенка

Их багш  С.Н.ГоенкаВ...

Их багш Саяа Тетжи

Их багш Саяа Тетжи (...

Их багш Леди Саяадав

Ламтан Леди Саяадав...

Випашяна бясалгал

Випашяна бясалгалын Танилцуулга ...

Бурханы амьдралын түүх

МЭӨ 6 зуун бол дэлхийн түүхийн чухал үе байлаа. Хүн төрөлхтөний түүхэнд агуа их ...

АЛТАН СУВРАГЫН ОРОН МЯНМАР

Випашяна бясалгалыг өнөө хүртэл цэвэр ариунаар нь хадгалж ирсэн орон бол Мянмар ...

Монголын Випашяна судлалын төвийн тухай

Монголын Випашяна судлалын  төвийн тухай     //

  • Випашяна бясалгал

    2013 оны 3-р сарын 11, Даваа гариг, 00:00
  • Бурханы амьдралын түүх

    2013 оны 3-р сарын 11, Даваа гариг, 00:00
  • АЛТАН СУВРАГЫН ОРОН МЯНМАР

    2013 оны 3-р сарын 09, Бямба гариг, 13:28
  • Монголын Випашяна судлалын төвийн тухай

    2007 оны 10-р сарын 07, Ням гариг, 04:45

Випашяна бясалгал

Випашяна бясалгалын Танилцуулга

Випашяна бясалгал нь сэтгэлийн үнэн амгаланг олж, аз жаргалтай, үр бүтээлтэй амьдрахад сургагч маш энгийн, бодит арга юм. Випашяна гэдэг нь “бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай бөгөөд энэ нь зөвхөн өөрийгөө ажиглах замаар сэтгэлээ ариусгах учир үндэслэлтэй арга билээ.

Бид цаг үргэлжид уур уцаар, харуусал гуниг, зовлон шаналалыг амсаж байдаг. Ийнхүү бид зовон шаналахдаа зөвхөн өөрсдөө зовоод зогсохгүй өрөөл бусдыг ч гэсэн зовоосоор байдаг. Мэдээж хэрэг энэ нь зөв амьдрах арга зам биш болох нь тодорхой. Бид өөрсдөө амар амгалан амьдарч өрөөл бусдыг ч аз жаргалтай амьдрахад нь тусладаг байх ёстой. Хүмүүн бид энэ нийгмийн нэгэн гишүүний хувьд бусадтай харьцахгүйгээр оршин  тогтнох аргагүй билээ. Иймд яавал бид өөрснөө амгалан тайван амьдарч, ойр орчноо энх тунх байлгах вэ?
Випашяна бясалгал нь биднийг зовлонгоос, зовлонгийн гүн үндэстэй шалтгаанаас чөлөөлж, сэтгэлийг ариусгаснаар үнэн амгалан аз жаргалыг мэдрүүлдэг билээ.

Энэхүү бясалгал нь биднийг алхам алхамаар урагшлуулсаар сэтгэлийн хамаг хир буртаг, нисваанисаас ангижруулан оюун ухааны  хамгийн дээд оргил болох төгс гэгээрэлд хүргэдэг.

Дэлгэрэнгүй...

 
Ulti Clocks content
Манайд 3 зочид онлайн

Цуврал номууд



Бясалгагчийн анкет татаж авах

Нүгэлт бүх үйлийг огоот үл үйлдэж
Буянт үйлийг хотол чуулган болгож
Өөрийн сэтгэлийг огоот номхотго
Энэ л бүх Бурхадын сургаал мөн.


-Дхаммапада, XIV- 5 (183)

 

 

 


Энэ төрөлдөө ч, хойт насандаа ч хүн баясдаг
Эрхэм буяныг үйлдэгч энэ, хойтын алинд ч баясдаг
Дэмий амьдралгүй буяныг үйлдлээ хэмээн баясдаг
Дээд төрлийг олсноороо түүнээс ч илүү баясдаг


-Дхаммапада, I-17,18


Ном бүхэн сэтгэлийн мөн чанартай болой
Нарийн утгаараа юм бүхний дээд нь сэтгэл юм.
Ариун сэтгэлийн үйлийг бие болон хэлээр үйлдвээс
Алд биений сүүдэр эзнээ салахгүй дагах адил
Аз жаргал хүмүүн танаас огтхон ч холдохгүй
Араас тань дагаж амгалан хүргэмүй.


-Дхаммапада I-1,2