Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Монгол дахь Випашяна төвүүдийн танилцуулга

Випашяна бясалгалын танилцуулга

Випашяна гэдэг нь “бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай үг юм. Випашяна бясалгал нь өөрийгөө ажиглах замаар сэтгэлээ ариусгах учир үндэслэлтэй арга билээ.

Хүмүүн бээр цаг үргэлжид сэтгэлийн тэнцвэрээ алдан, уур уцаар, харуусал гуниг, хүсэл шунал зэргийг үүсгэснээс болж шаналан зовж байдаг. Зөвхөн өөрөө зовоод зогсохгүй өрөөл бусдыг ч гэсэн зовоосоор байдаг. Мэдээж хэрэг энэ нь зөв амьдрах арга зам биш нь тодорхой. Бид амар амгалан амьдарч өрөөл бусдыг ч аз жаргалтай амьдрахад нь тусалдаг байх учиртай. Бид нийгмийн гишүүнийхээ хувьд бусадтай харилцахгүй байх аргагүй байдаг.

Иймд яавал бид өөрснөө амгалан тайван амьдарч, ойр орчноо энх тунх байлгах вэ?
Випашяна бясалгал нь биднийг зовлонгоос, зовлонгийн гүн үндэстэй шалтгаанаас чөлөөлж, сэтгэлийг ариусгаснаар үнэн амгалан аз жаргалыг мэдрүүлдэг.

Энэхүү бясалгал нь хүмүүнийг алхам алхамаар урагшлуулсаар сэтгэлийн хамаг хир буртаг, нисваанисаас чөлөөлж, оюун ухааны дээд оргил болох төгс гэгээрэлд хүргэдэг.

Бясалгалын арга

Чадвар бүхий багшийн удирдлага дор зориулалтын төвд 10 хоногийн бясалгалд хамрагдсанаар та энхүү бясалгалд суралцаж эхлэх боломжтой.

Бясалгалын явцад бясалгалын төвийн хязгаарт байж, гадны ямар ч хүнтэй харилцахгүй байх ёстой. Унших, бичих болон шашны зан үйл үйлдэх, тарни маани тоолох зэргийг тэвчих хэрэгтэй. Өдөрт хуваарийн дагуу 10 орчим цаг сууж бясалгах журамтай.

Мөн эхний ес хоногийн турш нам гүм байж, хамтран бясалгагч нартайгаа дохио зангаагаар ч харилцахыг тэвчин дүрэм горимыг чандлан сахих ёстой. Бясалгалын тухай асуудлыг багшаасаа асууж, өөрт тохиолдсон бэрхшээлийн талаар зохион байгуулж буй хүмүүсээс цөөн хэдэн үгээр лавлаж болно.

Бясалгалын дүрэм горим

Арван хоног гэдэг дотоод сэтгэлийнхээ гүнд нэвтрэн орж буглаа болсон хир буртаг нисваанисуудыг үндсээр нь арилгахад мэдээж хангалттай хугацаа биш. Гэсэн ч бусдаас тусгаарлагдмал байж бясалгалаа тасралтгүй хийх нь үр дүнд хүрэх амжилтын үндэс болдог. Бясалгалын дүрэм горим ч үүнд л зориулагдсан юм. Дүрэм горим нь багш хийгээд бясалгалыг зохион байгуулагчдын тусын тулд байдаггүй. Мөн ямар нэгэн шашны мухар сүсэг биш билээ. Бясалгал хийдэг хэдэн мянган хүний олон зуун жилийн турш хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан бүтээгдсэн дүрэм горимыг чандлан мөрдсөнөөр бясалгалын таатай уур амьсгалыг бүрдүүлж байдаг бол түүнийг зөрчих нь бясалгалын таатай ур амьсгалыг бохирдуулж орхидог.

Бясалгагчид 10 хоногийн турш бясалгах ёстой. Үүнээс гадна бусад дүрэм горимуудыг сайтар уншиж танилцахыг зөвлөе. Бясалгалын дүрэм горимыг шударгаар чандлан мөрдөж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа хүмүүс л бясалгалд суух зөвшөөрөл хүсэх хэрэгтэй.

Үнэн сэтгэлээсээ хичээн бясалгал хийхгүй хүн бусдад саад болоод зогсохгүй өөрийн үнэт цагийг ч давхар үрэх болно. Бясалгалд суухаар ирсэн хүмүүст бясалгалын дүрэм горим хатуу санагдаж бясалгалаа дуусгалгүй дундаас орхин явах нь таагүй төдийгүй өөрт тань хор нөлөөтэй гэдгийг сануулах нь зүйтэй юм. Түүнчлэн олон дахин сануулсаар байхад дүрэм горимыг мөрдөхгүй байснаас болж таныг явахыг шаардахад хүрэх нь үнэхээр азгүй хэрэг болох билээ.

Випашяна Монгол оронд

1997 оноос Випашяна бясалгал эртний номын орон Монголд нэн урт хугацааны дараа цэвэр ариунаараа түгэн дэлгэрч эхэлсэн билээ. Их багш Гоенкагийн томилсон анхны дөрвөн багшийн нэг болох Их багш асан Л.Н.Раати Монгол оронд залран ирж, Монголын ард түмнийг Випашянагийн үнэт эрдэнэтэй дахин учруулсан юм.

Бурханы ариун сургаалийн охь болсон Випашяна бясалгалыг цэвэр ариунаар нь хадгалж, хойч үед үлдээн, Монгол ард түмнийг үеэс үед жаргалын  замд хөтлөх  үүрэг хариуцлага бидэнд тулгарч байна.

2024 оны бясалгалын хуваарь

БЗД "Дхамма Махаана-1" төв хуваарь
10 хоногийн болон бусад бясалгалуудын хуваарь
  • а) 10 хоногийн бясалгал(19-ээс дээш насны хэн ч хамрагдаж болно)
  • 03 сарын 11-21 /Бүртгэл дүүрсэн/
  • 03 сарын 26- 04 сарын 05 /Бүртгэл дүүрсэн/
  • 04 сарын 09-19
  • 04 сарын 23-05 сарын 03
  • 06 сарын 4-14
  • 06 сарын 18-28
  • 06 сарын 29- 07 сарын 09
  • 07 сарын 13-23
  • 08 сарын 06-16
  • 08 сарын 20-30
  • 09 сарын 03-13
  • 09 сарын 17-27
  • 10 сарын 01-11
  • 10 сарын 15-25
  • 10 сарын 29-11 сарын 08
  • 11 сарын 12-22
  • 11 сарын 30-12 сарын 31 (30 хоногийн уртын бясалгал)
  • 12 сарын 10-31 (20 хоногийн уртын бясалгал)
СХД "Дхамма Махаана-2" төв

 2024 оны 10 хоногийн бясалгалууд

  • а) 10 хоногийн бясалгал( 19-ээс дээш насны хэн ч хамрагдаж болно)

  • 05 сарын 07-17

  • 05 сарын 21-31

  • 06 сарын 4-14

  • 06 сарын 18-28

  • 06 сарын 29- 07 сарын 09

  • 07 сарын 13-23 б) Сатипаттхана курс

  • 07 сарын 24-08 сарын 01 (10 хоногийн Випашяна бясалгалд 3 удаа сууж номын үйлчилгээнд 1 доошгүй удаа ажилласан бясалгагч нар хамрагдана)

  • 08 сарын 06-16

  • 08 сарын 20-30

Түүхэн зураг

Мэдээ мэдээлэл

Монголын Випашяна судлалын төвөөс хэвлүүлсэн номууд